Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство
Ты должен справиться со своей низшей сутью, пройдя через воскрешение. Аль-Джилани
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Блог в ЖЖ
Карта сайта
Архив новостей
Обратная связь
Форум
Гостевая книга
Добавить в избранное
Настройки
Инструкции
Главная
Западная Литература
Х.К. Андерсен
Карты путешествий
Ресурсы в Интернете
Р.М. Рильке
У. Уитмен
И.В. Гете
М. Сервантес
Восточная Литература
Фарид ад-дин Аттар
Живопись
Фра Анжелико
Книги о живописи
Философия
Эпиктет
Духовное развитие
П.Д. Успенский
Дзен. 10 Быков
Сервисы сайта
Мудрые Мысли
От автора
Авторские притчи
Помощь сайту
 

 

Текущая фаза Луны

Текущая фаза Луны

29 ноября 2022

 

Главная  →  Х.К. Андерсен  →  Сказки  →  Переводы сказок  →  Все сказки на монгольском языке  →  Цэвэр менген зоос - Серебряная монетка

Случайный отрывок из текста: Фарид ад-дин Аттар. Рассказы о святых. Краткий биографический очерк
... Вскоре после этого к Аттару подошел воин, связал его и привел на рынок, чтобы продать в рабство. Когда ученики Аттара увидели своего учителя на рынке, они предложили воину 5000 дирхамов за его освобождение. Однако Аттар сказал воину, чтобы он не соглашался, потому что он сможет продать его по более высокой цене. Пока воин ждал лучшего предложения, Глас Божий сказал Аттару: «Твое высокомерие просто удивительно. По твоему мнению, ученики предложили сумму, недостойную тебя, ты полагаешь, что стоишь дороже?». Аттару стало стыдно. Вскоре наступили сумерки, но ни один покупатель так и не появился. Воин становился все более недовольным, как вдруг к нему подошла пожилая женщина и предложила охапку сена в обмен на Аттара. Святой сказал воину: «Скорее соглашайся на это предложение, я не стою большего. Это моя настоящая цена». Разъяренный воин выхватил меч и отрубил ему голову. Господь не потерпел такого обращения со своим приверженцем, и в тот же миг на голову воина обрушилась стена соседнего строения и погребла его под своими обломками. ...  Полный текст


Выберите из раздела сказок Андерсена:

Перечень сказок:
по году издания
по алфавиту
по популярности
по оценкам читателей
случайная сказка

Переводы сказок:
на белорусском
на украинском
на монгольском
на английском
на французском
на испанском

Иллюстрации к сказкам:
В. Педерсен
Л, Фрюлих
Э. Дюлак
современные художники

Примечания к сказкам:
Примечания

Выберите из раздела Андерсена:

Повести и романы, стихи, автобиографии, путевые заметки, письма, портреты, фотографии, вырезки, рисунки, литература об Андерсене, раздел Андерсена на форуме.
   

Эту сказку можно посмотреть на 2-х языках одновременно
Выберите языки:
и  

 
Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 0, средняя: 0.0 (от 1 до 5)
   

Цэвэр мөнгөн зоос

Серебряная монетка

 

Эрт урьдын цагт нэгэн зоос байлаа. Зоос цутгуураас дөнгөж саяхан гараад цэв цэвэрхэн, цав цайран гялалзаж "Алтан дэлхийгээр нэг аялан хэсэх минь боллоо. Юутай сайхан хэрэг билээ. Ура!" хэмээн баярлаж байж гэнэ.

Удалгүй аян замдаа гарчээ. Жаалхан жаалхан хүухдүуд мөнгийг хөөрхөн дулаахан гартаа атгахаараа нэг атгаж, харамч харгис хүмүүс мөлүү оргисон гартаа сайтар базаж, хөгшин хөвөө хүмүус алгандаа удтал бөмбөрүүлж, залуучууд алган дээрээ бахдалтайяа тавьж... энэ янзаар мөнгө маань цааш цаашаа явж гарчээ. Зоосонд орсон зэсний хольц маш бага, ихэнх нь мөнгө тул тэр хаагуур ч гэсэн саатах юмгуй аялан явжээ.

Өөрөөр хэлбэл, зоос үйлдвэрлэдэг газар бухнээр явсан байна. Дараа нь нэгэнтээ эзэнтэйгээ цуг гадаад оронд очоод төрөлх орных нь мөнгөний хувьд гав ганцаараа хэтэвч дотор нь үлдчихэж гэнэ. Ингэлээ гэдгийг эзэн нь анзаарч мэдээгүй явсан ч нэгэнтээ туүнийг гаргаж хараад,

- Хөее, яасан сонин юм гээч вэ? Манай орны нэг зоос надад яваа юм байна шүү дээ. Яахав, надтай баахан зугаацан аялбал аялаг гэсэн байна.

Ингээд эзэн нь түүнийг хэтэвчиндээ буцаан хийхэд зоос үлэмж их баярлан дэвхцэж жингэнэжээ. Зоос гадаадын баахан зоостой цуг эзнийхээ хэтэвчинд дээр, доороо орон явавч зарагдсан нь үгуй, байрандаа улдэн хоцорсоор л байв.

Ийм янзаар олон долоо хоног өнгөрлөө. Эх орноосоо улам л холдоод байвч хаа хурснээ үл мэджээ. Бусад зооснууд л "Энэ бол францууд, эсвэл италиуд гэх юм уу, одоо бид ийм хотод байна, тийм хотод явна" гэхийг сонсовч өөрт нь мэдэж төсөөлех юу ч үгүй, өөрөө ч бусдад харагдалгуй явсаар байлаа. Тэгснээ нэгэн удаа хэтэвч онгорхой байна гэдгийг мэдээд, ертөнцийг ганц удаа ч болсон хараад авахыг хүсэн бяцхан нухээр гүйн гарч гэнэ.

Уг нь тэр ингэх хэрэггүй байсан ч туйлын сониуч зангаасаа болоод гарч одсон нь түунд хожим багагуй зовлон авчирсан билээ.

Зоос гаруутаа нэг хүний өмдний халаасанд орчхов. Үдэш эзэн нь хэтэвчээ халааснаасаа гаргахад зооо өмдөнд нь үлдсэн ч өмдөө хонгилд аваачиж цэвэрлэхэд шалан дээр ойчив. Тэглээ гээд түүний газарт унахыг хэн ч үзсэнгүй, чимээгий нь ч сонсолгуй өнгөрчээ.

Өглөө нөгөө эзэн нь хувцаслаад гарч одоход зоос тэр газраа үлдэж гэнэ. Түүнийг шалан дээр хэвтээг удалгүй нэгэн хүн мэдэж зоос дахиад л ажилдаа орох болтол өөртэй нь адил хаягдаж хоцорсон гурван зоос байв.

"Ийм сайхан юм гэж байх уу? Дахиад газар дэлхийгээр хэрэн хэсч, шинэ шинэ хүмүусийн нүүр царайг харна, шинэ шинэ ёс заншил үзнэ" гэж зоос баярлан бодов. Гэсэн ч тэрхэн хоромд "Энэ юун зоос вэ? Манай зоос биш л байна даа. Пөөх, хуурамч эд байна. Хаа ч уүний хэрэг байхгүй" гэлцэх нь сонсогдлоо.

Зоостой тохиолдсон явдал цаашид хэрхэн ернөснийг тэр ингэж өгүүлсэн юм.

- Хуурамч эд байна! Үүний хэрэг хаа ч байхгүй гэхэд нь "Би бол цэвэр мөнгө! Жинхэнэ цэвэр цутгуурын зоос. Миний жингэнэх дуу ямар сайхан гэж бодно. Намайг зориуд гутааж байгаа юм. Намайг тэгж хэлнэ гэдэг бол муухай том алдаа юм шүү. Гэхдээ тэгж хэлээд л байгаа юм даа. Би хуурамч, очиж очиж хаа ч хэрэггуй эд байна гэнэ ээ" гэж туүнд бодогдсоор...

"За, гайгуй үүнийг би харанхуйгаар далимдуулаад үгүй хийчихнэ ээ" гэж миний шинэ эзэн ярьж байснаа, нээрээ л хүнд өгчихсөн юм. Тэгээд дараа нь өдрийн гэрэлд хараад, дахиад л намайг хараан зүхэж эхэлдэг билээ. "Шал хуурамч зоос байна. Үүний хэрэг хаа ч байхгүй. Нэгэнд нь сэмхэн гулгуулчих юм сан" гэнэ.

Ийм учраас хэн нэгэн намайг тухайн орны зоосны оронд сэмээрхэн шургуулах гэх тоолонд би айж, ичиж үхэхээ дөхөж, дагжин чичирнэ.

- Еэ, чааваас. Би ямар заяа муутай зоос вэ... Миний мөнгөөр цутгагдсан нь, үнэт чанар минь, жинхэнэ цутгуурын аргаар гарсан минь бүгд ямар ч хэрэгцээгүй болдог нь юу вэ. Ер нь аливаа юм юуны төлөө заяагдсан бэ, тэр л янзаараа үлдэх ёстой биш үү. Муухай санаа, муу аргаар бусдыг мэхэлнэ гэдэг аймшигтай хэрэг учраас би өөрөө ямар ч буруугүй боловч буруутай мэт үзэгдэнэ гэдэг хэчнээн хэцүү гээч... Би л тэднийг ичгүүргүй залилах гэсэн мэт тэд намайг аваад л чулуудчихна гэдгийг мэддэг учраас би хэн нэший гарт шинээр очих болгондоо үхтлээ айдаг билээ.

Нэг удаа хөөрхий ядуу бүсгүйн гарт очсон минь, тэр өдөржин хүнд хэцүү ажил хийснийхээ хөлсөнд намайг авснаас болсон юм. Дараа нь тэр намайг яаж ч аргалаад бусдад өгчхөж чадсангүй ээ. Учир нь намайг авах хүн олдохгүй, хөөрхий бүсгүйд би гай болчхоод байлаа.

"Аргагүйн эрхэнд бусдыг молигодохоос өөр аргагүй нь ээ. Би ийм ядуу байж ядахдаа хуурамч зоосыг хадгалаад яах ч билээ. Үүнийг талхны баян худалдаачинд өгч орхиё. Тэр энүүхнээс болоод хоосров л гэж. Гэхдээ л ингэнэ гэдэг чинь муухай юм аа. Маш муухай юм" гэж тэр хэлж байлаа.

- Би энэ хөөрхий эмэгтэйн сайхан сэтгэлийг хүртэл зовоож орхижээ. Ер нь миний санаа ийм муухай хувирчихсан юм биш биз дээ гээд би санаа алдсан юм даг.

Талхны баян эзэн үрүү эмэгтэй минь очсон ч мөнгөний чанарыг нэвтэрхий мэддэг худалдаачин түүнийг авсангүй. Шууд л хөөрхий бүсгүйн нүүр өөд буцаагаад чулуудсан юм. Намайг авч түүнд талхыг нь өгөөгүй тул надад гунигтай, би бусдыг гуниглуулж зовоохоор цутгагдсан юм гэхээс сэтгэлд минь маш хэцүү байлаа. Би хэзээ нэгэн цагт өөрийн хүч чадалд бүрнээ итгэдэг, зориг төгс, жингэнэсэн тодхон дуутай байж билээ. Одоо бол намайг хэн ч тоож авахгүй болохоор сэтгэлээр бүүр унаж гүйцэв. Гэвч эзэгтэй минь намайг гэртээ буцаан авчирч над уруу эелдгээр харж байснаа,

- Ер нь би хэнийг ч залилаагүй. Харин чиний хуурамч мөнгө гэдгийг чинь хүн бүр мэдэж байг гэж чамайг зүгээр л цоолчихъё. Тэгээд бас... Магадгүй чи бол бусдад аз жаргал өгдөг зоос байж ч мэднэ гэж бодогдоод байна. Зүйтэй, маш зүйтэй. Би чамайг нүхлээд утас сүвлэж хөрш айлынхаа охины хүзүүнээс зүүж өгье. Охин аз жаргалтай болно гэж хэлэв.

Ингээд тэр надад цоорхой гаргачхав. Цоорхой болно гэдэг миний хувьд тийм таатай зүйл биш боловч ариун сайхан зорилгын төлөө хэд ч хохирч болно шүү дээ. Нүхээр маань нарийн утас сүвэлчхээр би ямар нэг медальтай төстэй болов.

Хөршийн охин намайг хүзүүндээ зүүгээд үнсэж, над уруу үе үе хараад, сав л хийвэл инээд алдаж, би хүүхдийн дулаахан ариухан элгэн дээр нэг шөнийг өнгөрөөв.

Өглөө нь охины ээж намайг авч үзсэнээ ямар нэг юм бодоод эхлэхээр нь би яах гэж буйг нь гадарлалаа. Тэр хайч авч, оосрыг нь минь тас хяргаад хаяв.

- Аз жаргалын зоос гэнэ ээ. Ямархуу зоос байна үзье л дээ гэж тэр эмэгтэй хэлж байна. Тэгснээ намайг хүчилд хийчихлээ. Би ногоон туяатай болон, нүх минь яваандаа алга болчхов. Тэгснээ намайг авч жаахан өнгөлж байснаа оройн бурий болмогц хонжворт сугалаа борлуулагч уруу азтай сугалаа авах юм болоод гарч өгев ое. Надад энэ бүхэн яасан хэцуү байв аа. Намайг хавчуурт оруулаад тас огтлох гэж байгаа юм шиг л санагдсан юм. Би чинь өөрийн бичээстэй болоод үнэт чанараараа бахархан хэвтээ олон зоосны нүдэн дээр "хуурамч зоос" гэж шившиглэн гутаахыг нь үзэхээрээ нэг болсон шүү дээ.

Гэвч ашгүй нэг юм өнгөрлөө. Шившиглэлээс мултар чамжих нь тэр ээ. Мухлаг өчнөөн олон хүнтэй, худалдагч нь огтоос завгуй, намайг харах ч чөлөөгүй байсан тул шууд аваад бусад зоосон дунд чулуудаж орхидог юм байна. Надаар авсан сугалаагаар хожсон эсэхийг бүү мэд, харин нэг зүйлийг мэдэж байна. Тэр нь юу вэ гэвэл ердөө маргааш нь миний хуурамч болохыг мэдэж, өөр газарт тавьснаа бас л бусдыг хууран, зарахаар авч явж, дахин дахин бие биенээ мэхэлж гарсан юм.

Надаас үнэнч шударга зангий минь болиулж чадаагүй ч унэхээр тэсэхуйеэ бэрх байсан даа. Тийм янзаар би бутэн жил гаруй гараас гар дамжин, хаана л бол намайг харааж зүхэж газар бүхэнд уурлаж байв. Надад хэн ч итгэхгүй тэр байтугай, би олдсон биендээ ч орчлон хорвоод ч итгэж найдахаа болиод байсан юм. Гэвч энэ хунд бэрх амьрал минь түр зуурынх байжээ.

Тэр удаа гадаадын нэг гийчинд намайг сарвайж гийчин маань яасан ч үгүй эндхийн мөнгөний оронд авлаа. Гэвч дараагийн удаа наймаа хийхдээ намайг егех гэтэл нь,

- Наадах чинь хуурамч юм. Гүйлгээнд тэнцэхгүй ээ гэхийг нь сонсов.

- Үүнийг жинхэнэ мөнгөний оронд надад өгсөн юм шүу дээ гэж гийчин эсрэг этгээддээ хэлснээ намайг гэнэт эргүүлэн тойруулан харлаа. Тэгснээ гэнэт түүний нүүрэн дээр инээмсэглэл тодрон, хэн ч намайг хараад инээж байгаагүйгээр инээж,

- Энэ чинь манай төрелх эх орны лут сайхан зоос, жинхэнэ зоос байна. Зориуд цоолж нүх гаргачхаад хуурамч зоос гэлцээд байжээ. Юу гээчийн хөгийн явдал вэ. Үүнийг хаялгүй авч яваад эх орондоо очъё байз гэх нь тэр ээ.

Би ямар их баярлав даа, тэгэхэд. Намайг дахиад жинхэнэ мөнгө гэж байна. Гэртээ аваад харина гэнэ. Хаа ч явсан хэн бүхэн намайг чанартай цутгасан цэвэр мөнгөн зоос гэж мэдэх болно. Би өөрөөсөө оч үсэртэл баярлав. Үгүй ээ, биш. Энэ нь миний шинж чанарт таарахгүй. Тэгвэл би мөнгө биш ган болчихно. Эзэн минь намайг хаях, бусад зоостой холилдохоос сэргийлэн жаахан цагаан цаасанд боож зөвхөн нутгийнхаа хүмүүстэй таарч уулзах уедээ л өврөөсөө баяртайгаар гарган, миний тухай ер бусын сайхан үг хэлдэг байв.

- Бүгд л намайг сонин байна, сайхан санагдаж байна гэнэ. Би ганц ч үг хэлэхгүй атал оонин байдаг нь бас ч хачин юм аа. Ингээд би орон улсдаа очлоо.

- Эдэлсэн зовлон минь төгсч аз жаргалтай боллоо. Намайг жинхэнэ цэвэр мөнгөөр бүтсэн, сайтар цутгагдсан, ямар ч гэмтэлгүй байхад нүхэлж хуурамч мэт болгосон юм. Хэрвээ таныг ч бас надтай адил ном ёсоороо нэгэн байхад чинь энэ мэтээр хуурамч, хуурамч гэсэн бол юутай их гамшиг вэ. Тэглээ ч гэсэн тэвчээр хатуужил чухал, цаг хугацаа өнгөрөхөд бүх юм хуучин байрандаа очдог юм шуү. Үүнд би бүр үнэнээсээ итгэдэг юм даа гээд зоос маань өөрийнхөө яриаг өндөрлөлөө.

Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 0, средняя: 0.0 (от 1 до 5)

 

Наверх
<<< Предыдущая страница Следующая страница >>>
На главную

 

   

Старая версия сайта

Книги Родни Коллина на продажу

Нашли ошибку?
Выделите мышкой и
нажмите Ctrl-Enter!

© Василий Петрович Sеменов 2001-2012  
Сайт оптимизирован для просмотра с разрешением 1024х768

НЕ РАЗРЕШАЕТСЯ КОММЕРЧЕСКОЕ ИСПОЛЬЗОВАНИЕ МАТЕРИАЛОВ САЙТА!