Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство
Пребывай непрестанно с именем Господа Иисуса, дабы сердце твое могло постичь Господа, и Господь восприять сердце твое, и двое стать одним. Монах Каллист
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Блог в ЖЖ
Карта сайта
Архив новостей
Обратная связь
Форум
Гостевая книга
Добавить в избранное
Настройки
Инструкции
Главная
Западная Литература
Х.К. Андерсен
Карты путешествий
Ресурсы в Интернете
Р.М. Рильке
У. Уитмен
И.В. Гете
М. Сервантес
Восточная Литература
Фарид ад-дин Аттар
Живопись
Фра Анжелико
Книги о живописи
Философия
Эпиктет
Духовное развитие
П.Д. Успенский
Дзен. 10 Быков
Сервисы сайта
Мудрые Мысли
От автора
Авторские притчи
Помощь сайту
 

 

Текущая фаза Луны

Текущая фаза Луны

19 апреля 2024

 

Главная  →  Х.К. Андерсен  →  Сказки  →  Переводы сказок  →  Все сказки на монгольском языке  →  Эхийн дууль - История одной матери

Случайный отрывок из текста: Райнер Мария Рильке. Об Искусстве. Об одиноких
... Люблю этот час, что иначе длится, иначе приходит и иначе уходит. Нет, не час — я люблю этот миг, такой тихий. Это мгновенье-начало, эту буквицу тишины, эту первую звезду, это начало. Это неведомое во мне, что подымается, как подымаются по утрам юные девушки в своей белой мансарде. В белой мансарде, где они живут, пока не повзрослеют. (О, это пришло в один прекрасный день — и тогда преобразился весь дом.) А теперь белая мансарда стала жизнью: подойди утром к вечно распахнутому окну — и увидишь мир. Увидишь большие деревья, что все еще растут, увидишь птиц, увидишь: стоит им отлететь, как закачаются большие ветви, словно в птицах был ветер, а в стволах — тишина. ...  Полный текст


Выберите из раздела сказок Андерсена:

Перечень сказок:
по году издания
по алфавиту
по популярности
по оценкам читателей
случайная сказка

Переводы сказок:
на белорусском
на украинском
на монгольском
на английском
на французском
на испанском

Иллюстрации к сказкам:
В. Педерсен
Л, Фрюлих
Э. Дюлак
современные художники

Примечания к сказкам:
Примечания

Выберите из раздела Андерсена:

Повести и романы, стихи, автобиографии, путевые заметки, письма, портреты, фотографии, вырезки, рисунки, литература об Андерсене, раздел Андерсена на форуме.
   

Эту сказку можно посмотреть на 2-х языках одновременно
Выберите языки:
и  

 
Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 1, средняя: 5.0 (от 1 до 5)
   

Эхийн дууль

История одной матери

 

Бяцхан үрээ үхчих вий гэхээс хязгааргүй их айж зовсон эх хүүхдийнхээ дэргэд сууж байлаа. Хүүхдийн нь царай улам бүр цайж, нүд нь аниатай, дөнгөж мэдэгдэхийн төдий амьсгалж, хормоос хоромд бие нь муудан өнгөрчих гээд байв. Хумсыхан үрээ харах бүр эхийн зүрх шимшрэн өвдөнө. Тэгтэл тэднийд гэнэт нэгэн гуйлгачин байрын өвгөн хаалгыг нь тогшин ороод ирлээ. Өвгөн яг л адуунд нөмөргөдөг нэмнээрхүү юм өмссөн ажээ. Энэ үес, дангинасан хүйтэн өвөл болж гадаа цул цас мөсөн хучлагатай, хүйтэн салхи нүүр хайрч байгаа болохоор дулаан нэмнээ хэрэгтэй байлгүй яахав.

Өвгөн даарснаасаа болоод чичирч, хүүхэд нь хоромхон зүүрмэглэх завсар эх зочиндоо аяга цай хийж, пийшин дээр халаахаар тавилаа. Өвгөн энэ үед өлгийтэй жаалд ойртон суугаад өлгийг нь хөдөлгөж байжээ. Эх хүүгийнхээ дэргэдэх сандал дээр суун хүндээр амьсгалахыг нь сонсон харж сууснаа гар дээрээ авав.

- Би охиноосоо хагацахгүй, тийм ээ. Бурхан үүнийг минь надаас юу гэж булаах билээ гэж эх өөртөө хэлж байв.

Харамсалтай нь тэр хөгшин бол Үхэл өөрөө байсан бегөөд охины эхийн асуусан үгний хариуд нэг л хачин толгой дохих нь "тийм", "үгүй" гэсэн салаа утгатай байсан юм санжээ. Эх толгой унжуулан, хацрыг нь дагаад нулимс урсаж байв. Тэр янзаар маш их айж гунин гурван өдөр, гурван шөнө нүд хуурай байсангүй. Унтаж амарна гэдгийг эх хэдийнээ мартсан. Гэвч тэр удаа ганц хормын төдий зүүрмэглэснээ төдөлгүй даарч, давхийн сэржээ. Эх эргэн тойрноо харж,

- Юу болох нь энэ вэ хэмээн дуу алдав. Нөгөө өвгөн алга. Түүнтэй хамт хүүхэд нь бас алга. Өвгөн түүнийг нь аваад алга болжээ. Хөөрхий эх байшингаасаа гүйн гарч, хүүхдээ чанга дуугаар дуудав. Харвал урт хар хувцастай нэгэн эмэгтэй тэнд цасан дээр суугаад,

- Танайд Үхэл биеэрээ орсон юм шүү дээ. Тэр танай хүүхэдтэй нууцаар гараад явахыг би харсан. Үхэл салхинаасч хурдан, нэгэнт авснаа тэр хэзээ ч өгдөггүй юм гэв.

- Тэр чухам аль замаар явав аа? Замыг нь надад заагаад өгөөч. Би олохдоо л олно гэж эх хэлэв.

- Тэр хаашаа явсныг би мэднэ. Гэхдээ чамд хэлж өгөхгүй. Чи хүүгийнхээ дэргэд сууж, хүүдээ зориулж дуулж өгсөн бүх дуугаа надад бүгдийг дуулж өгөхөөс нааш би зам зааж өгөхгүй. Би тэдгээр дуугий чинь сонсохдоо маш их дуртай. Би бол Шөнө билээ. Чамайг хүүгийнхээ хажууд уйлан уйлан дуулж байхыг чинь олон удаа харсан юм гэж хар хувцаст бүсгүй хэлсэн байна.

- Би тэр бүх дуугаа нэгийг нь ч үлдээлгүй дуулъя аа. Гагцхүү намайг бүү саатуулж үзээрэй. Би Үхлийг гүйцэх, хүүгээ олж авах хэрэгтэй байна. Эх нулимсаа арчин арчин дуулж, Шөнө амьсгал даран чагнав. Эх өчнөөн төчнөөн удаа бүүвэйн дуугаа аялгуулан эгшиглүүлэн дуулж, тэр хэмжээгээр эхийн нулимс урсан урсан байлаа. Энэ бүхний эцэст Шөнө намуун дуугаар хэлэв:

- Баруун тийшээ бараалан байгаа их нарсан төглөөд яв. Үхэл тэр зүгт явчихна билээ.

Төглийн дунд олон замын уулзвар хүрээд эх зоголоо. Одоо хаачих билээ, энэ олон замын алинаар орох билээ? Замын уулзварын хажууд үүргэнийн нүцгэн бут харагдана. Үүргэнэ ганц ч навчгүй, цэцэг бүүр ч байхгүй, тачигнасан өвөл хойно арга ч үгүй биз. Ядахад түүний бараг бүх биеийг дангинатал мөс барин хөлджээ.

- Үүгээр Үхэл миний хүүхдийг аваад явж байхыг харав уу?

- Харах нь харсаан. Гэхдээ намайг элгэндээ наан зүрхнийхээ илчээр дулаацуулж өгөхөөс нааш тэр хаашаа явсныг би хэлэхгүй. Миний бүх бие мөстөн хөлдөвж би үхдэг дээрээ тулаад байна.

Эх бутыг элгэндээ нааж өргөсөнд нь биеэ хатгуулан өргөс бүгдийн ормоор цус нь гооживч тэсэн тэвчиж, төдөлгүй хувхайрсан бут ногоорон цэцэглэв. Доромжлогдож ядарсан эхийн зүрхний илч дулаан тийм буюу. Үүргэнийн бут ч явах замыг нь зааж өглөө.

Зам яваар эхийг нэгэн том нуурын дээр хүргэж егсөн боловч нууранд хөлөг онгоц, хүний урманд ганц өнчин завь ч үгуй ажээ. Нуур нимгэхэн мөстэй тул түүнийг даах аргагүй байв. Ямар ч гэсэн эх нуурыг гатлах, хүүхдэдээ хайртай л бол цаана нь гарах хэрэгтэй байлаа. Гэвч эх гүнзгий нуурын усыг ууж шавхан цаана нь гарахаар шийдээд сөгдөн сууснаа шимж эхэлжээ. Энэ нь хүнээс ахадсан зүйл боловч тэр эхийн хайр ид шидэд итгэж байв.

- Наад ажлаа орхи оо. Чингээд бүтэхгүй, үүнд орвол хоёулаа ярьж тохирох юм байна гэж нуур хэлжээ. Би шүр цуглуулдаг билээ. Гэхдээ бүүр яг чиний нүдтэй адил тийм тунгалаг. Хүн хэзээ ч олж үзээгүй тийм гоёыг нь цуглуулдаг юм. Хэрвээ чи зөвшөөрвөл хоёр нүдээрээ уйлан надад өг. Би чамайг нөгөө эрэг дээрээ Үхэл өөрийнхөө цэцэгс моддыг үржүүлдэг асар том хүлэмжинд хүргэж өгье. Тэндхийн цэцэг, мод болгон нэг нэг хүний амь байдаг юм гэнэ лээ гэж тэр өгүүлэв.

- Би хүүхдээ л олж авч байвал надад өгөхгүй юм юу байх вэ?

Уйлж ханадаггүй эх урьд урьдаас улам ч их уйлан уйлсаар хоёр нүд нь нуурын ёроолд унаж тэрхэн дороо үнэт эрдэнийн хоёр шүр болон тогтов. Нуур эхийг шүүрэн аваад дүүжин дээр суулгасан мэт зөөлхөн мэлтгэнэсээр дорхноо нөгөө эрэгтээ гаргаж асар том, муухай гээчийн байшинд хүргэж өгч гэнэ.

Байшин нь уул өргөст бут ургасан, эв хавгуй агуй юм уу, үгүй бол барилга байшин ч юм уу ялгарахын аргагүй эд байжээ. Түүнийг хоёр нүднээсээ салсан эх яахин харж чадах билээ.

- Миний хүүхдийг хулгайлсан Үхлийг би хаанаас олох вэ гэж эх асуув.

- Тэр одоогоор эзгүй байгаа. Наашаа ирэх замыг чи яаж олов, хэн туслав чамд гэж үхлийн цэцэрлэгч хөгшин авгай асууж гэнэ.

- Ачит бурхан минь! Бурхан намайг өрөвдсөн юм аа. Та бас өрөвдөн нигүүлсэх биз. Хүүхдээ хаанаас олж болох сон бол хэлж өгөөч.

- Би мэдэхгүй байна. Ядаж чи нүдгүй юм. Урьд шөнө зөндөө олон цэцэг навч, ургаа мод унасан. Үхэл удахгүй ирээд тэднийг дахин суулгана. Хүн болгонд өөрт нь амьдралын мод, эсвэл цэцэг байдгийг, тэд цөм эзэнтэйгээ адилхан байдгийг чи мэднэ шүү дээ. Гаднаас нь харахад тэд цөм ерийн ургамал боловч бүгдээрэнд нь зүрх цохилж байдаг юм. Хүүхдийн зүрх ч ялгаагүй цохилж л байгаа. Тэгэхээр чи мод цэцэг болгоны дэргэд очиж чагна. Хүүхдийнхээ зүрхний лугшилтыг өөрөө таньж олно биз. Тэгэхдээ чи түүнээс цааш яахыг хэлж өгвөл надад юу өгөх юм бэ?

- Чамд өгөх юм одоо надад даанч байхгүй. Уг нь миний санаа чамтай хамт ертөнцийн хязгаарт хүрсэн ч бэлэн л байна гэж энэлэлт эх өчжээ.

- Надад тэр хол явж эрэх юм байхгүй ээ. Түүний оронд надад өөрийнхөө харын хар, уртын урт энэ сайхан гэзгээ өг Би чамд буурал гэзгээ өгье. Оргүйгээс эрх биш дээр. Чи туүнийг минь ав.

- Ердөө энэхэн үү? Би түүнийг баяртайгаар өгье. Ингээд эх харын хар гэзгээ шодон буурал хэдэн үсээр нь сольжээ.

Дараа нь хуүхдийн ээж завсар зайгүй цэцэг навч, мод эгнүүлэн тарьсан асар том хүлэмжинд орж явчихлаа. Шилэн халхавчин доор уран гоёмсог хэлгий цэцэг, далбагар далбагар цээнэ гээд бусад цэцэг, асар сурлэг далдуу, царс мод, яншуй, гоньдын ургамал...хаа сайгүй ургасан байлаа. Мод цэцэг бүхний дэргэд эзэн хүний нь нэр бичээстэй, мод цэцэг бүхэн нэг нэг хүний амь юм санжээ. Энэ бух мод цэцэгний эзэд ертөнцийн хаа сайгуй таран одож Хятадад эсвэл Гренландын тэртээ хаа ч хэн нь ч явж байж болох ажээ. Тэнд өчүүхэн вааранд тарьсан аварга том моддын ваар нь задрах шахжээ. Хөв хагд бурхсэн цэцгүүд зүйл зүйлээрээ байх авч тэр бүгдийг машид нямбайлан арчилж тордож, хайрлаж энхрийлэн байна.

Хөөрхий эх мод, цэцэг бүхнийг түүний дотор нүдэнд үл өртөм өчүүхэн цэцэг бүхнийг ч очиж чагнаоаар тэдгээр сая саяын дундаас өөрийнхее үрийн зүрхний цохилтыг андахгүй танив.

- Миний хуү энэ байна гэж толгойгоо унжуулан гунигласан өчүүхэн зул цэцэг үрүу гараараа заан хэллээ. Тэгэхэд нь цэцэрлэгч авгай:

- Цэцгэнд гараа бүү хүргэ. Үхэл эргэж ирэхийг би тэсч ядан хүлээж байна. Наад цэцгийг чинь шилжүүлэн суулгах боломж олгохгүйн тулд өөр ямар нэг цэцгийг суга татна гэж түүнийг сүрдүүлээд үзээрэй. Бурханы санаа зоригоос гадуур ганц ч цэцгийг сугалж болдоггүй учир цаадах чинь айх болно гэж цэцэрлэгч авгай хэлэв. Тэгтэл мөсөн хүйтэн жавар сэнгэнэн Үхэл ирж байгааг нүдгүй болсон эх мэдлээ.

- Чи яаж зам олов? Тэгээд бас надаас түрүүлээд ирж яаж чадав аа гэж Үхэл асуув.

- Би Эх учраас гэж хүүхдийн ээж хариулжээ.

Тэгтэл Үхэл ёрдгор гараа хөөрхий бяцхан цэцэг үрүү сунгасанд ганц ч дэлбээгий нь сэвтээлгэхгүйн тулд эх гараараа яаран халхлав. Тэгэхлээр нь Үхэл эхийн гараад үлээгээд орхисонд умрын салхинаас ч хүйтэн амьсгалаас болоод эхийн гар мэдрэлгүй сул унжжээ.

- Чи надтай мөчөөрхөөд нэмэргүй гэж Үхэл хэллээ. - Гэвч бурхан чамаас хүчтэй шүү гэж Эх хариулав.

- Би бол зөвхөн бурханы тушаалыг биелүүлэгч. Би түүний цэцэрлэгчийн хувьд цэцэгс, моддыг хүлээн авч нөгөө тивд аугаа их диваажингийн цэцэрлэгт тариалдаг билээ. Миний тарьсан цэцэгс, модод тэнд хэрхэн ургадаг гэдгийг би чамд хэлэх эрх алга гэж эхэд Үхэл хэлэв гэнэ.

Тэгэхэд нь нулимсандаа нэвчсэн эх,

- Алив миний хуүхдийг өгөөтөх гэж Үхэлд хэлснээ дэргэдээ байсан асар том хоёр цэцэгнээс шүүрэн бариад,

- Би чиний бүх цэцгийг бүгдийгтасдан хаяна. Би нэгэнтдүүрсэн хүн, яахаас ч буцахгүй шүү гэж хашгирсан байна.

- Цэцэгнүүдийг минь бүү хөнд. Чи өөрөө зовж байна гэх, тэгсэн мөртлөе өөр нэгэн эхэд зовлон тарьж яах нь вэ гэж Үхэл егүүлэв.

- Өөр нэгэн эхэд гэнэ ээ хэмээн эх цэцэгнүүдээс гараа авлаа.

- Май энэ чиний хоёр нүд. Би эднийг чинь нуураас авахад ямар гоёор гялалзаж байсан гэж бодно. Харин чиний нүд гэдгийг мэдээгүй билээ. Эднийг одоо ав. Нүд чинь урьдаасаа ч тунгалаг болсон. Одоо энэ гүнзгий худаг уруу өнгийж хараад үз. Би чиний тасдах гээд байсан цэцэгнүүдийг нэрээр нь дуудамз. Чи тэдний ирээдүйн амьдрал, газар дэлхий дээр туулсан замыг нь тэнд бүгдийг нэгд нэгэнгүй харах болно. Чи чухам юу юуг устгах гээд байснаа одоо хар гэж Үхэл хэлэв.Тийнхүү хүүхдийн эх өмнөх худаг уруу хартал амьдрал гайхамшигтай сайхан, хүний нэгэн амьдрал өөртөө төдийгүй эргэн тойрныхондоо ямар сайн сайхан юмс бэлэглэн байгаа нь бахдаж ханашгүй байв. Бас өөр нэгний базаахгүй, гунигтай, ядуу дорой, цөхөрсөн амьдрал ч худагт харагдав гэнэ.

- Хоёулаа л бурханы эрх зоригоос болж байгаа юм аа хэмээн Үхэл нэмж өгүүлэв.

- Аль цэцэгнийх нь амьдрал зовлон, алиных нь жаргал байгаа юм бэ гэж эх бас шалгаав.

- Үүнийг би хэлэхгүй ээ. Гэвч тэдгээрийн нэгнийхэд өөрийнхөө төрсөн охины амьдрал түүний бүхий л ирээдүйг харсан гэдгээ л мэдвэл барав гэж Үхэл түүнд хариулав. Үүнийг сонсоод эх цочих мэт дуун алдлаа.

- Миний үрийг ямар хувь заяа хүлээж байгаа бол? Надад хэлээч дээ. Гэмгүй үрийг минь өршеөн хайрлаач. Тэр бүх зовлон гай гамшгаас охиныг минь авраач. Ер нь охиныг минь авдгаараа авсан нь дээр юм байна. Тэрнийг минь бурханы мэдэлд авдгаараа ав. Миний залбирал, гуйлт, нулимс, миний ярьсан бүгдийг одоохон март!

- Би бүүр ойлгохоо байлаа. Намайг охиныг чинь буцаан өг гээд байгаа юм уу. Эсвэл нөгөө тивд аваач гээд байгаа юм уу гэж Үхэл дуугарав. Эх өвдөг дээрээ сөгдөн унаж залбиран хэлсэн нь,

- Чиний хүсэл зоригоос гадуур миний хүсч гуйсан юугч битгий тоо. Намайг битгий хэрэгс. Эх ийнхүү өгүүлээд толгой гудайн зогсчээ.

Үхэл хүүхдийг нь диваажин уруу аван одсон гэнэм.

Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 1, средняя: 5.0 (от 1 до 5)

 

Наверх
<<< Предыдущая страница Следующая страница >>>
На главную

 

   

Старая версия сайта

Книги Родни Коллина на продажу

Нашли ошибку?
Выделите мышкой и
нажмите Ctrl-Enter!

© Василий Петрович Sеменов 2001-2012  
Сайт оптимизирован для просмотра с разрешением 1024х768

НЕ РАЗРЕШАЕТСЯ КОММЕРЧЕСКОЕ ИСПОЛЬЗОВАНИЕ МАТЕРИАЛОВ САЙТА!