Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство
Слова - это всего лишь слова, и без сердца они ничего не значат Китайская пословица
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Блог в ЖЖ
Карта сайта
Архив новостей
Обратная связь
Форум
Гостевая книга
Добавить в избранное
Настройки
Инструкции
Главная
Западная Литература
Х.К. Андерсен
Карты путешествий
Ресурсы в Интернете
Р.М. Рильке
У. Уитмен
И.В. Гете
М. Сервантес
Восточная Литература
Фарид ад-дин Аттар
Живопись
Фра Анжелико
Книги о живописи
Философия
Эпиктет
Духовное развитие
П.Д. Успенский
Дзен. 10 Быков
Сервисы сайта
Мудрые Мысли
От автора
Авторские притчи
Помощь сайту
 

 

Текущая фаза Луны

Текущая фаза Луны

20 апреля 2024

 

Главная  →  Х.К. Андерсен  →  Сказки  →  Переводы сказок  →  Все сказки на монгольском языке  →  Жаргалтай ам бул - Счастливое семейство

Случайный отрывок из текста: Фарид ад-дин Аттар. Рассказы о святых. Хазрат Байазид Бистами
... Байазид услышал Глас Божий: «В Наших сокровищницах скопилось много молитв и богослужений, полученных Нами от преданных. Ты должен предложить Нам то, чего у Нас нет». Байазид спросил у Бога, чего Ему не хватает. Последовал ответ: «Кротости, беспомощности, смирения и страдания. Мы любим эти чувства и приближаем к Себе того, кто предлагает их Нам». ...  Полный текст


Выберите из раздела сказок Андерсена:

Перечень сказок:
по году издания
по алфавиту
по популярности
по оценкам читателей
случайная сказка

Переводы сказок:
на белорусском
на украинском
на монгольском
на английском
на французском
на испанском

Иллюстрации к сказкам:
В. Педерсен
Л, Фрюлих
Э. Дюлак
современные художники

Примечания к сказкам:
Примечания

Выберите из раздела Андерсена:

Повести и романы, стихи, автобиографии, путевые заметки, письма, портреты, фотографии, вырезки, рисунки, литература об Андерсене, раздел Андерсена на форуме.
   

Эту сказку можно посмотреть на 2-х языках одновременно
Выберите языки:
и  

 
Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 0, средняя: 0.0 (от 1 до 5)
   

Жаргалтай ам бүл

Счастливое семейство

 

Манай улсад ургадаг навчсаас хамгийн том нь даливсын навч биз ээ. Даливсын навчийг та өмнөө барихад хормогч болдог бол бороонд толгой дээрээ барьж гэмээ нь шүхэр болох жишээтэй билээ. Даливс гэдэг маань иймэрхүү л ургамал даа.

Тэгээд бас даливс ганцаараа ургана гэж ер үгүй, өнчин ганцаар ургасан мэт харагдавч түүнийг тойроод өдий төдий ургамал ургадаг байна. Ургасан тэр бүхэн цөмөөрөө эмгэн хумсын хоол хунс болдог гэж байгаа. Том том цагаан өнгөт эмгэн хумсаар эрт дээр үеэс эхлээд дээдэс ноёд, хөвүүртэй шөл хийж, хосгүй сайхан амтыг нь гайхан дуу алдацгаадаг байв. Мөнөөх том том, цагаан цагаан эмгэн хумс нь даливс өвсөөр хооллох тул хүмуүс арвин их даливс тариалах болсон ажээ.

Гэтэл эмгэн хумс нь барагдсан тул эндхийн нэгэн ноёны хот айл эмгэн хумс идэхээ огт больсон байна. Харин даливс өвс нь хэзээ ч барагдаж сөнөсөнгүй, юунд ч үл дийлдэн хаа сайгүй ургаж хяр гүвээ, талбай цэцэрлэгт нил даливс сагсайж, цэцэрлэг гэхэд хэцүү, даливсан ой болжээ. Хэрвээ тэнд ганц нэгхэн алимны, чавганы бут байгаагүй сэн бол урьд нь энд цэцэрлэг байсныг хэн ч тааварлах аргагүй болсон байна.

Одоо энэхүү даливсын ойд хөгширч гуйцсэн сүүлчийн хос эмгэн хумс амьдрах болжээ. Тэд өөрсдийгөө хэдэн настайг үл мэдэвч, "Урьд нь эмгэн хумснууд маш олуулаа байсан, өөрснөө тэртээ дээр үед гадаад оронд үүсч төрсөн, энэ хавийн их ойг зөвхөн еөрсдийнх нь тусын тулд тарьж ургуулсан" гэдгийг сайтар санаж байжээ. Хөгшин эмгэн хумснууд төрөлх дотно ойгоосоо хаашаа ч гардаггуй, сахин суудаг байна. Хэдийгээр тийм боловч "Ноёныхны хот айл" гэдэг нэгэн газар байдаг, тэнд эмгэн хумсыг хаттал чанаж, дараа нь тогооноос гарган мөнгөн царан дээр тавьдаг гэж эрхбиш муухан мэддэг байв гэнэ ээ.

- Тэгээд цааш нь яадаг бол? Мэдэхгуй юм аа гэцгээнэ. Тэр чанагдаж гүйцнэ гэгч яахыг хэлдэг, мөнгөн царанд гаргана гэж яадаг юм бэ гэдгийг бас ул мэднэ. Харин юу мэддэг байсан бэ гэвэл тэр маш гайхамшигтай сонин юм байдаг, гол нь эрхэм дээд угсаатны л явдал байх гэж санадаг байсан юм байна.

Тэр тухай тавдугаар сарын цох, мэлхий, чийгний улаан өтний хэнээс нь ч асуусан чухам юу байдаг, яахыг хэлдэг талаар хариу юу ч хэлсэнгуй. Яагаад вэ гэвэл тэдний хэн нь ч чануулж, тогооноос гаргуулан мөнгөн царан дээр тавиулж узээгүй билээ.

Хөгшин цагаан эмгэн хумснууд өөрсдийгөө ертөнцөд алдар цуутай бүхий л ой тэдний тулд ургадаг, ноёны хотынхон тэднийг чанаж, мөнгөн царан дээр тавих л гэж өөрснөө заяагдсан юм гэдгийг гадарладаг байлаа.

Эмгэн хумснууд хоорондоо эвтэй найртай, тэрхэндээ чимээ шуугиан ч үгүй ихэд жаргалтай амьдарч байлаа. Тэд өөрийн төроөн хүүхэдгүй тул ерийн нэгэн хөршөөсөө хүүхэд үрчлэн авсан байна. Эмгэн хумс түунийг өргөж авахдаа өсч уржээсэй гэж бодсонгуй. Учир нь тэр бол эгэл жирийн, ердийн үүлдрийн эмгэн хумсны удам юм.

Хэдий тийм боловч хүу нь илт өсч томроод байх шиг хоёр хөгшинд, ялангуяа ээж эмгэн хумсанд санагдсан тул тэр эцэг эмгэн хумсанд "Чи үүнийг ажиглаагүй бол хуүгийнхээ хуягийг тэмтрээд үзээч" гэж хүсчээ. Эцэг эмгэн хумс хуүгийнхээ хуягийг тэмтэрч узээд гэргийнхээ үгийг бүрнээ зөвшөерсөн байна.

Айхтар ширүун бороо цутгаж байлаа.

- Аа яа яа, даливсан дээр ч мөн бөмбөрдөж байх шив ээ гэж эцэг эмгэн хумс хэлэв.

- Пээ, ямар том дуслууд вэ. Цэцгийн дэлбээнээс ус урсаж байхыг нь хараач. Одоо яасан хүйтэн болох бол оо. Бид нар, манай хүү ч гэсэн өөрсдөдөө тийм бөх бат байшинтай гэж санахаас би хэчнээн их баяртай байна вэ. Энэ ертөнцийн өөр хэнд ч байдаггүй сууц бидэнд заяасан юм аа. Ертөнцөд ийм сайхан байшинтай болсон анхны амьтад бид нар л юм. Бид төрсөн цагаасаа эхлээд өөрийн гэртэй, бидний төлөө бүхэл бүтэн даливсан ой ургажээ. Харин энэ ой хаа хүртэл үргэлжилдэг бол, ойгоос цааш юу юу байдаг бол, мэдэх юм сан гэж эх эмгэн хумс хэлжээ.

- Яршиг цаашаа. Эндээс илүү сайхан газар еөр хаа ч байхгүй. Түүнийг чинь би л лав явж эрэхгүй гэж эцэг эмгэн хумс дуугарав.

- Миний хувьд бол тэр бууцыг олж, чануулж, мөнгөн царан дээр тавиулж үзмээр л байна. Ийм завшаан манай өвөг дээдэс бүгдээрэнд олдсон билээ. Үүнд нэг л эрхэм чухал нууц байгаад итгэх хэрэгтэй биш үү гэж эх эмгэн хумс зөрлөө.

- Ноёныхны бууц аль хэзээний устаж алга болсоон. Эсвэл даливс битүү ургаад, замыг нь хааж, хэн ч гарах орох аргагүй болж гүйцээ биз. Ер нь чи юундаа яараа вэ? Дандаа л яарч байх юм чи!

- Хүү маань, чиний өмнөөс тийшээ яваад ирвэл яасан юм бэ. Цаадах чинь цэцэг навчин дээгүүр гурав дахь өдрөө шал дэмий мөлхөж өнжлөө. Харахаас бүүр толгой эргээд байх юм.

- Хүүгий минь битгий яншаад байгаач! Их болгоомжтой мөлхдөг юм чинь. Үхэх нь болсон бидэнд гол зугаа хүү минь л болж байна. Харин чи түүнд хаанаас бэр буулгахаа бодсон санасан юм байна уу? Даливсын ойгоос цааш бидний ижил төрлийнхнөөс хэн нэгэн олдох бол, чи юу гэж бодож байна аа?

- Гэргүй хар эмгэн хумснууд байгаа л даа, тэнд. Гэвч тэд чинь эгэл доод гаралтай болохоор яаж болдог юм. Тэгээд бас тэдний үнэрхүүгий нь яана гээ.Ер нь энэ ажлыг шоргоолжнуудад даалгавал яасан юм бэ. Тэд үргэлж нааш наашаа холхиж байдаг болохоор хүүд минь авгай эрж олог гэв. Үүнийг шоргоолж сонсоод,

- Өө, саналаа саналаа. Би нэг их царайлаг охиныг мэднэ. Гэхдээ тэр танайхыг тоож ирэх болов уу, үгүй болов уу. Тэр чинь ноён угсаатай шүү дээ гэж хэлэв.

- Өө, тэр ч гайгүй байна аа. Тэр өөрийн орон гэртэй юм уу гэж эцэг эмгэн хумс асуув. Орон гэрээр барахав. Бүүр тансаг ордтой гээч. Шоргоолжнууд бүгдээрээ амьдардаг гайхамшигтай сайхан нүхтэй билээ.

- Танд чин сэтгэлээс талархъя. Тэхдээ хүү минь шоргоолжийн нүхрүү мөлхөж явна гэж юу байсан юм? Түүнээс дээр юм та нарт олдохгүй болшумуулд бид хэлчихье. Тэд нар бороонд ч хамаагүй нисч байгаад даливсан ойг самнаж, бэр олог.

Тэгтэл шумуулнууд хэлэв.

- Танай хүүд таарах бүсгүй манайханд бэлэн байж байна. Эндээс зуун алхамд, морин хадны бутан дээр алуухан эмгэн хумсорон гэртэйгээ байж байгаа. Нөхөрт гардаг нас нь ид болчхоод гав ганцаараа амьдарч байгаа юм. Эндээс хүний алхаагаар ердөө зуухан алхам.

- Манай хүү бүхэл бүтэн даливсан ойтой, тэр охин чинь уртаашаа ганц буттай юм байна. Өөрөө л манай хүү дээр ирэх нь лав гэж эцэг эмгэн хумс зарлиг болов.

Ингээд хүү эмгэн хумстай уулзахаар охин эмгэн хумс гэрээсээ гарчээ. Тэр даливсан ойд найм хоног явж байж хүрэв.

Язгуур угсаа нь хүртэл яг таарч, хоёул хуримаа хийлээ. Хурим найрынхныг зургаан гэрэлт цох хамаг чадлаараа гэрэлтүулэн, хөгшид нь дуу чимээнд дургуйн улмаас чимээ шуугиан багатайхан шиг хуримлажээ.

Гэвч эх эмгэн хумс гайхамшигтай сайхан үг хэлснийг тэмдэглэвэл зохино. Харин сэтгэл нь нэн хүчтэй хөделсний улмаас эцэг эмгэн хумс үг хэлж хараахан чадсангуй. Үуний дараа хөгшид, бүх даливсан ойг залуустаа өмчлүүлэн өгч, тэд насан туршаа ярьж ирснээ одоо ч бас хэлж "Даливсан ойгоос нь сайхан газар орон орчлон хорвоо дээр ганц ч байхгүй" гээд, хэрвээ залуучууд та нар сайн сайхан амьдарч, үр хүүхэд төрүүлж гэмээ нь хожим өөрснөө үгүй ядахдаа, та нарын үр ач нараас ноёныхны хотонд хүрч, түлэгдэж харлатлаа чануулж, мөнгөн царан дээр тавиулах хувь заяа олдох биз ээ" гэж ерөөв.

Эндээс хөгшид орон гэрээ зүглэж, дахиад хэзээ ч үзэгдсэнгүйг бодоход тэд үүрд нойрссон хэрэг биз ээ. Түүнээс хойш залуу эмгэн хумснууд ой төгөлдеө хаанчлан үй олон үр ач зээтэй болж өнөр өтгөн амьдарцгаах болжээ.

Харин өнөөх ноёны хотонд очиж мөнгөн царан дээр тавиулах нь бүтсэнгүй. Үунээс болоод тэд ноёныхны өвөлжөө бууц хэдийнээ устаж алга болсон, хүмүүс нь ч ялгаагүй үхэж мөхжээ гэж бодоцгоов.

Энэ бол худлаа гэж тэднийг хэн ч эсэргүүцээгүй болохоор үнэхээр тийм юм болсон байж ч магадгүй ээ. Эмгэн хумснуудыг саатуулахаар ойд хур бороо шижигнэн орж, эдний халуун ам бүл жаргалтай сайхан байг гэж даливсын ой ногоорон ганхан гэрэлт наран мандсаар байлаа.

Эмгэн хумсын өнөр бул ямар их аз жаргалтай байсан тухай яриа ийм бүлгээ.

Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 0, средняя: 0.0 (от 1 до 5)

 

Наверх
<<< Предыдущая страница Следующая страница >>>
На главную

 

   

Старая версия сайта

Книги Родни Коллина на продажу

Нашли ошибку?
Выделите мышкой и
нажмите Ctrl-Enter!

© Василий Петрович Sеменов 2001-2012  
Сайт оптимизирован для просмотра с разрешением 1024х768

НЕ РАЗРЕШАЕТСЯ КОММЕРЧЕСКОЕ ИСПОЛЬЗОВАНИЕ МАТЕРИАЛОВ САЙТА!